Монгол банкны Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Монгол банкны Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ

Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг Зоос банкны хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн гэх мэдээлэл зарим сонин хэвлэлээр гарсан билээ. Уг мэдээллийг өөрөөс нь тодруулахад “  Намайг АТГ-т шалгаагүй. Эл ташаа мэдээллийн талаар энэ долоо хоногт албан ёсны тайлбар өгнө. Хэвлэлийн хурлын  тов одоогоор тодорхойгүй байна” гэв. Харин зарим эх сурвалжийн мэдээллээр Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж,  Зоос банкны  эрх хүлээн авагч хоёр үгсэн нийлж  тус банкны 51 хувийг эзэмшигч ТУЗ-ын дарга асан Д.Батбаярт битүүмжилсэн эд хөрөнгийг буцаан олгосон гэх үндэслэлээр шалгуулж буй гэсэн мэдээлэл тархсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж