Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Сөрөг илтгэл тавина

УИХ-ын маргаашийн хуралдаанд Ерөнхий сайд Чингис бондын асуудлаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Чингис бондын зарцуулалт, түүнийг тойрсон маргаантай асуудлыг хөндсөн сөрөг илтгэлийг МАН-ын бүлгээс бэлтгэсэн бөгөөд Ерөнхий сайдын мэдээллийг сөргүүлэн тавих бололтой. МАН-ын бүлгийн зүгээс 1,5 тэрбум ам.долларын бондыг ямар гэрээгээр чухам хэн худалдан авсан нь одоогоор тодорхой биш байгаа гэсэн байр суурийг илэрхийлж буй юм. Санхүүгийн аливаа гүйцэтгэл гэрээ, хэлэлцээрийн дагуу өрнөх ёстой гэсэн хауу байр сууриа илэрхийлэх ажээ. Тэгэхээр маргаашийн  УИХ-ын нэгдсэн хуралдаанаас бондын талаарх сайн муу бүхий  л мэдээллийг авч болох нь ээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж