
“Улс төрийн тойм” сонины баг долоохон хоногийн дотор хоёр дахь удаагаа аваргын титмийг зүүлээ. Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр хамтран зохион байгуулсан “Сонин” спорт өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод боллоо. Энэ үеэр сэтгүүлчид спортын хэд хэдэн төрлөөр өрсөлдөж, багийн нэгдсэн дүнгээр “Улс төрийн тойм” сонины хамт олон багийн амжилтаар аваргын цом хүртэв. Одоогоос яг долоо хоногийн өмнө Монголын сонины холбооноос зохион байгуулсан сагсанбөмбөгийн тэмцээнд манай сонины эрэгтэй баг тамирчид мөн л тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртэж байв. Энэ удаагийн тэмцээнд манай сонины эрэгтэй багийн холбон тоглогч Б.Баатар, төвийн тоглогч М.Мөнхтөвшин, Ж.Баттуул, хамгаалан тоглогч Э.Баясгалан, Б.Болдбаяр, П.Энхтүвшин нар мөн л хурц тоглолт үзүүлж, алтан медалийн эзэд болцгоосон юм. Мөн манай сонины эмэгтэй баг хүрэл медалийн эзэд боллоо. Спортод ганц л зарчим байдаг. Шударгаар өрсөлд. Хүчээ гарга. Бүгдийг нь дийлээд аварга бол. “Улс төрийн тойм”-ынхон үүнийг хийж чадлаа.
Зохиогчийн эрх:
