
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны Билгүүн ам гэдэг газар өчигдөр 14.30 цагт гурван га газар ойн түймэр гарчээ. Нийслэлийн онцгой байдлын газар болон дотоодын цэргийн 05 дугаар ангийн 26 нийт 133 албан хаагч, есөн машин ажллаж 18.30 цагт цурманд оруулжээ. Одоогоор галыг бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэв. Хаврын хуурайшилттай холбоотойгоор иргэд ой хээрийн түймрээс болгоомжлохыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхаарууллаа.