Дүнчүүр маанийн бүтээл хурна

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Дүнчүүр маанийн бүтээл хурна

Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төвөөс Дүнчүүр маани буюу 100 сая маанийн бүтээлийг Зопа Ринбүүчи ламтан хөтлөн явуулах  гэж буй талаар өнөөдөр “Монголньюс” мэдээллийн төвд мэдээллээ.

Дүндүүр маанийн бүтээл нь Жанрайсиг бурхны зүрхэн тарнийг олон тоогоор урин уншихыг хэлдэг бөгөөд Зопа Ринбүүчи ламтан ирэх наймдугаар сарын 1-30-нд хөтлөн явуулах гэж байна.

Маанийн бүтээлийг бүтээхийн ач тус нь хүнд нинжин, зөөлөн сэтгэл төрүүлж, сайн, эерэг энергитэй болж, ойр орчноо адисладагт оршдог аж. Тиймээс бүх нийтээрээ маанийн бүтээлийг бүтээх нь дэлхийн энх тайвны төлөө хийж буй том буян хэмээн үзэж энэхүү маанийг нэг сарын турш бүтээхээр болжээ. Онцлог нь хүн нэг насаар уншиж байж дуусдаг Дүнчүүр маанийг нэг сарын хугацаанд олны хүчээр бүтээж дуусгах юм.

Маанийг бүтээхийг хүссэн хэн бүхэн Гандантэгчэнлин хийдийн Идгаа Чойзинлин дацанд ирж дүнчүүр маань уншиж, өөрийн сайн сайхны төлөө залбирч, маани бүтээхээс гадна өөрийн биеэр очиж чадахгүй бол тухайн маани бүтээж байгаа цагт сэтгэлдээ бодон чин сэтгэлээсээ унших нь уг маанийн бүтээлд оруулж байгаа хувь нэмэр гэнэ.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж