Бенгазийн консулд халдсан баримтыг нийтлэв

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Бенгазийн консулд халдсан баримтыг нийтлэв

Бенгази дахь АНУ-ын консулын газарт 2012 оны есдүгээр сард халдсанд ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа хэрхэн хандаж байсныг үзүүлсэн 100 орчим хуудас захидал, цахим шуудангийн баримтуудыг Цагаан ордон нийтлүүлжээ. Энэ тухай Reuters тавдугаар сарын 15-нд мэдээлэв.

Фото: Jacquelyn Martin / AP

Обамагийн аппарат мэдээлснээр, нийтлэгдсэн материалуудад Бенгазийн үйл явдлын талаарх дотоодын яриа хэлцлийн үндсэн баримтууд бөгөөд бүгд Тагнуулын төв газрын мэдээнд тулгуурласан байв.

Америкийн консулын газарт довтолсон тухай мэдээллийг нуун дарагдуулсан гэж бүгд найрамдахчууд ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжилж байсан юм. Мөн тэд засаг захиргаа болсон явдлын талаар хуурамч мэдээлэл гаргаж байсан гэж сэжиглэж байжээ.

Бенгазийн үйл явдалтай холбоотой мэдээллийг анх Холбооны мөрдөх товчоо тавдугаар сарын 1-нд нийтлүүлсэн байв. Довтолгоон хийгдэх өдөр консулын газрын  ажиглалтын камерт гурван эрэгтэй бичигдсэн байсан талаарх мэдээлэл нь тэр байлаа. Цагаан ордны хувьд дээрх баримтууд нь анх удаагаа ил болж байгаа юм. Мөрдөн байцаалтын үеэр эдгээр баримтуудаас хуулбар хийхийг хориглосон байжээ гэдгийг Associated Press онцлон мэдээлэв.

Ливийн Бенгази хот дахь АНУ-ын дипломат албаны байранд 2012 оны есдүгээр сарын 11-нд довтлон шатаасан байв. Энэ үеээр АНУ-ын Элчин сайд Крис Стивенс нарын дөрвөн америк хүн нас барсан байв. АНУ-ын засаг захиргаа эхлээд уг довтолгоог исламын эсрэг киног эсэргүүцсэн ажиллагааны үр дагавар гэж байсан билээ. Тэр жилийн сүүлчээр дууссан бие даасан мөрдөн байцаалтаар консулын аюулгүй байдлыг хангаж чадаагүй гэсэн дүгнэлт хийгээд болсон хэргийн хариуцлагыг Төрийн департаментад өгсөн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж