Нийтийн тээвэрт бензин, дизель хөдөлгүүртэй машин явахгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэрт бензин, дизель хөдөлгүүртэй машин явахгүй

Сүүлийн үед Улаанбаатар хотын авто замын ачаалал хэрээсээ хэтэрч, түгжирч зогссон олон машины хорт утаа агаар бохирдуулах нэг томоохон шалтгаан болсон. Гадаадад олон жил эдлэгдсэн, ашиглалтын хугацаа нь дууссан, хуучирч муудсан, агаарт хорт утаа ялгаруулах хэмжээ нь байх ёстой хэвийн хэмжээнээс давж гарсан олон машин Улаанбаатар хотын замын хөдлөгөөнд оролцож байгаа. Энэ талаар өнөөдөр хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Утаагүй Улаанбаатар” төслийг хэлэлцэх үеэр гишүүд ярилаа. Эцэст нь 2012 оны нэгпүгээр сарын 1 гэхэд Улаанбаатар хотод нийтийн тээвэрт үйлчилж байгаа жижиг оврын авто машинаас эхлээд нийтийн тээвэрт явж байгаа том оврын автобуснууд хүртэл хийн түлшээр явдаг болох тухай хөтбөлбөрийн төслийг байнгын хорооны гишүүд  дэмжсэн юм. Энэ ажлыг хэрэгжүүлэх анхан шатны ажил хийгдэж эхлээд байгаа гэнэ. Харин нийтийн тээвэрт явж байгаа хуучирч муудсан микро автобусыг зорчигч тээвэрлэхийг хориглох талаар санал дэвшүүлж байсан. Ямартай ч ирэх 2012 он гармагц Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хар утаа олгойдсон том жижиг автобус, такси явахгүй болж байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж