
Оскарын кино наадамтай дүйхүйц Каннын кино наадам өчигдөр нээлтээ хийж, дэлхийн өнцөг булан бүрээс кино ертөнцийн шилдгүүд нэгэн дээвэр дор чуулж байна. Өнгө үзэмж, оддын догдлол, инээмсэглэлээр дүүрэн улаан хивсний ёслолын үеэр бороо орж, наадамд гоёсон зочид бүгд шүхрээр ижилссэн нь гэрэл зурагчдын дуранд ийнхүү буужээ.
Наадмын улаан хивсний ёслолын үеэр Леонардо Ди Каприо, Жулианна Мур, Керри Миллиган гээд дэгжин хүрэм, гоёмсог даашинзаар гангарсан Холливудын хүндтэй хатагтай, ноёд олны анхаарлын төвд байлаа.
66 дахь удаагийн наадмын улаан хивсний ёслолын сонирхолтой гэрэл зургуудаас хүргэе.