Аз жаргалтай амьдралын тулгуур юу вэ?

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Аз жаргалтай амьдралын тулгуур юу вэ?

Харвардын их сургуулийн сэтгэлзүйн
ухааны доктор, профессор Даниел Гилбертийн судалгаагаар амьдралын наад захын
хэрэгцээ буюу хоол хүнс, амьдрах орон байр, хувцас хунараа хангаж чадахуйц
хэмжээний мөнгө байхад хүн сэтгэл хангалуун амьдардаг гэж тогтоосон
байна.  Тэрээр хүн жилдээ 40000 долларын орлоготой байвал аз жаргалтай
амьдарч болохыг мөн судалгаагаараа тогтоожээ.
 


Гэхдээ хэдий хүн амьдралын бүхий л хэрэгцээт зүйлсээ хангаж чадахуйц их 
хэмжээний мөнгөтэй байлаа гээд аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч чадахгүй
байгаа тохиолдол цөөнгүй байдаг.
Тэгвэл аз жаргалыг бүрдүүлэгч хүчин зүйл юу вэ? Аз жаргалыг тодорхойлогч том
хүчин зүйлийн нэг бол тухайн хүний хийж буй ажил, ажлаасаа кайф авах
явдал.  Дээр нь нийгэмд бусадтай харилцах харилцаа.  Хүмүүс хэдий их
цалин авна төдий хэмжээгээрээ ажлаа хийх дур сонирхолтой байдаг. 
Харамсалтай нь хүмүүс өөрт яг тохирсон, өөрт аз жаргалыг өгч чадах ажлыг олж
хийж чаддаггүй гэнэ.  Гилберт зөвлөхдөө “аз жаргал гэгч юу болохыг жинхэнэ
утгаар нь мэдрэхийг хүсвэл юун түрүүн өөрт таалагддаг “ажил”-аа олж хийх
хэрэгтэй.  Түүнчлэн “нийгмийн харилцаа” хүртэл чухал учраас орхигдуулж
болохгүй” гэжээ.


Ихэнх судлаачид аз жаргал бэлэглэгч хүчин зүйлд нийгмийн харилцаа тэр дундаа
яахын аргагүй секс орно гэж үзжээ.
Дартмоут Коллежийн Эдийн засгийн профессор Дэвид Бланчфловерийн хэлснээр “сард
1 удаа секс хийдэг байснаа 7 хоногт 2 удаа болгож тоог нь ихэсгээд
үзээрэй.  Та гайхалтай сайхан мэдрэмж авах болно” гэсэн байна.
Дээрх эрдэмтдийн үзэж буйгаар аз жаргал бэлэглэгч хүчин зүйлүүдэд ажил, мөнгө,
секс орно гэдэгтэй та санал нийлж байна уу?

http://biznetwork.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж