Уулчин Ө.Батманлай соло авиралтыг хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Уулчин Ө.Батманлай соло авиралтыг хийлээ

Монголын
уулчдын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх торгон агшин. Шиша Пангма 8031 м
өндөр оргил дээр Монгол уулчин монгол дээл, малгайтайгаа алтан соёмбот
тугаа мандуулаад зогсож буй "мөнхөд орших" торгон агшин. Түвдэд энэ
уулыг хамгийн ариун, догшин хэмээн тахин шүтдэг гэнэ лээ. Тиймээс ч хүн
бага авирдаг юм. Нэр нь ч хүртэл монголоор Цагаан хатагтай гэх юм билээ.
Отгонтэнгэр хайрханыг манайхан яаж хайрлан
дээдэлдэг билээ. Яг адилхан. Манлай Отгонтэнгэрийн хүү учир энэ уул
хайр халамж, ивээлдээ авсан бизээ. ОУХМ Өлзий-Оршихын Батманлай ачаа
үүрэгч ширва үгүй, оксижен буюу нэмэлт хүчил төрөгч огт үгүй монгол хүн
авирч байгаагүй ууланд СОЛО авиралтыг амжилттай хийлээ. Өмнө нь
монголчууд бид мөнгөөр "зодож", "жуулчин" шиг авирдаг байсан бол,
хималайд уулчин шиг авирч болдогийг Манлай маань харууллаа. Энэ бол
хөгжил, дэвшил бөлгөө. Одоо дараагийн уулчид ямарч ууланд авирахдаа шинэ
замаар явах л үлдэж байна даа. Манлайг авирч байх үед 1 германы уулчин
амиа алдаж, 4 хүн гар хуруугаа хөлдөөж тайруулсан байна. Одоохондоо нэг
иймэрхүү. Манлай өөрөө ирээд их сонин дэлгэх байхаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж