Таван нислэгийг дэлбэлнэ гэж заналхийлжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Таван нислэгийг дэлбэлнэ гэж заналхийлжээ

Хятадад үл таних этгээдүүд “Juneyao Airlines”, “China Eastern Airlines”, “Shenzhen Airlines” компанийн таван онгоцонд тэсрэх бөмбөг байрлуулсан тухай мэдэгджээ. “Синьхуа” агентлагийн зүгээс тэдгээр хүмүүсийн мэдэгдлийг худал байсан гэсэн байна.

Шанхайн нисэх буудалд. Фото: Aly Song / Reuters

Онгоц дэлбэлнэ гэсэн мэдээллийг нисэхийн компаниуд 15-ны өглөө хүлээн авчээ. “Juneyao Airlines” компани Шанхай-Шэньчэнийн чиглэлийн онгоцыг буцаан буулгаад зорчигчдыг өөр онгоцонд суулгаж, тэдний ачаа тээшийг нэгт нэггүй шалгасан байна.

“China Eastern Airlines” компани руу утсаар холбогдсон этгээдүүд Ланьжоу-Шэньчэнийн чиглэлийн онгоцонд бөмбөг тавьсан гэсэн мэдээллийн дагуу нислэгийг хоёр цагаар хойшлуулж, онгоцонд шалгалт хийжээ.

“Shenzhen Airlines” хоёр онгоцоо эргэн буулгаж, өөр нэг нислэгийг хойшлуулан онгоцнуудад шалгалт хийжээ. Нанчиний чиглэлийн онгоцыг эргэн буулгасан ба Сианийн чиглэлийн онгоцыг өөр буудалд яаралтай буулгасан байв. Бээжингээс нисэх нислэгийг хойшлуулан онгоцыг шалгаж байх зуур зорчигчдоос байцаалт авсан байна.

Ямартай ч онгоцонд бөмбөг дэлбэрсэн хэрэг гараагүй аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж