“Челси” Европа лигийн цом хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

“Челси” Европа лигийн цом хүртлээ

Европын хөлбөмбөгийн холбооны Европа лигийн шигшээ тоглолт өнгөрсөн шөнө Нидерландын нийслэл Амстердам хотын “Амстердам Арена” цэнгэлдэхэд болж, Английн “Челси” клуб Португалийн “Бенфика”-г 2:1 харьцаатай буулган авснаар аваргын цом өргөлөө. Түүхэндээ анх удаа өнгөрсөн жил Аваргуудын лигийн түрүү хүртсэн Лондонгийн “Цэнхрүүд” энэ улиралд Аваргуудын лигийг эрт орхисон ч ийнхүү Европа лигийн цом хүртэв.

Шигшээ тоглолтын 60 дахь минутад Фернандо Торрес гоолдож, тооны харьцааг нээсэн ч 68 дахь минутад “Бенфика”-гийн Кардозо тэнцээний гоолыг оруулжээ. Ингээд шүүгчийн мэдлийн 90+3 минутад Иванович хожлын гоол оруулснаар “Челси” тоглолтын эцсийн мөчид ялалт байгуулжээ.









NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж