&#34Буруу далбаатай&#34 шинэ онгоц

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

&#34Буруу далбаатай&#34 шинэ онгоц

Монгол Улс түүхэндээ анх удаа шинэ онгоцтой боллоо. Дандаа л хуучин онгоц авч, түрээсээр ашиглаж байсан бидний хувьд өчигдөрхөн Улаанбаатарт газардсан “Боинг 767” онгоц агаарын тээврийн салбарт шинэ хуудас нэмсэн үйл явдал байв. АНУ-ын Сиэтл дэх “Боинг” компанийн үйлдвэрээс шууд хүлээн авч, анхны нислэгээ Улаанбаатар хот руу үйлдсэн энэ онгоц 220 хүний суудалтай. Баруун, зүүн хоёр талд нь Монгол Улсын төрийн далбаа бүхий шинэ онгоцоо МИАТ-ийнхэн “Чингис хаан” хэмээн нэрлэжээ. Харамсалтай нь, онгоцны баруун талд байрлах Монгол Улсын төрийн далбаа буруу харсан байрлалтай байв. Ажигч, гярхай нэг нь үүнийг хэдийнэ олж хараад сошиал медиа сайтуудаар ч бяцхан бухимдаад авсан. Үүний хариуд МИАТ-ийн зүгээс “Үнэхээр тийм байна. Бид нислэг үйлдэж эхлэх болоогүй байгаа. Бид энэ алдааг засна. Баярлалаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” хэмээн тэр даруй твиттертээ залруулав.

Гэхдээ үүнийг зөвтгөх тайлбар ч бий. Олон улсын агаарын тээврийн салбарт онгоц дээрх төрийн далбааг энэ мэтээр байрлуулсан нь бий. Учир нь онгоц салхи сөрж нисэх тул төрийн далбаа салхины чигээр хойшоо намирдаг утгаар нь ийн байрлуулдаг аж.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж