ChefPad хоол хийхэд тань тусална

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

ChefPad хоол хийхэд тань тусална

“Archos” компани ChefPad нэртэй шинэ таблетаа танилцууллаа. Уг таблет нь андройд үйлдлийн системтэй, өөр дээрээ хоолтой холбоотой бүхий л мэдээллийг агуулсан гэдгээрээ онцлог гэнэ. Та гал тогоондоо ChefPad-тай байхад хамгийн амттай, хоолнуудыг бэлтгэх боломжтой болох аж. Уг таблетад төрөл бүрийн хоолны жор бүхий номууд, тэдгээр хоолыг хийх заавар бүхий видеонууд, хоолны материалаа авах дэлгүүрийн мэдээлэл зэргийг багтаасан байна. 9.7инчийн 1024Ч768 дэлгэцтэй, 1.6 GHz dual core A9 CPU, quad-core Mali 400 GPU, 1 GB RAM-тай.

Энэхүү таблетыг ирэх зургадугаар сараас эхлэн 209.99 ам.доллараар худалдаанд гаргах аж.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж