
Булган аймгийн Засаг дарга захирамж гаргаж, сум дундын ойн ангийг Булган суманд байгуулж даргыг нь томиллоо. Булган нутаг ой мод ихтэй. Тийм учраас айл өрхийн түлшнээс эхлээд амины орон сууц барих, түлшний болон хэрэглээний модыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг төв суурин газар луу зөөвөрлөн бизнес хийх сонирхол иргэдийн дунд их байдаг. Сүүлийн жилд улам нэмэгдэж, ялангуяа хулгайн аргаар ойд мод бэлтгэж дураараа дургих хандлага ихэссэн. Иймд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Хялганат тосгон, Хутаг-Өндөр суманд ойн анги ажиллуулж эхэлсөн бөгөөд одоо Булган суманд байгуулснаар сум дундын ойн гурван ангитай болоод байна.
Ж.Мөнх-Очир