Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийг тохижуулж өгнө

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийг тохижуулж өгнө

Нийслэлийн Авто замын газраас харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургуулийн гаднах талбайг стандартын дагуу тохижуулж өгөхөөр болжээ. Сургуулийн 80 орчим хүүхдүүдэд зориулан стандартын дагуу явган хүний хөтөч бүхий зам барьж, зүлэг, цэцгийн мандал тарих, саравч бүхий амрах талбай байгуулах зэрэг ажлуудыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хийж амжуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Дашрамд, сургуулийн ойр орчимд орон гэргүй болон эрхэлсэн тодорхой ажилгүй хэсэг бүлэг хүмүүс байнга орогнож байдгаас сурагчид халдлагад өртөх эрсдэлтэй байдаг ажээ. Мөн сургуулийн хашаанд 100 айлын барилгын материалын худалдаачид машинаа тавьдаг нь хүүхдүүд гарч ороход хүндрэл учруулдаг аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж