Өвс тэжээлийн тусламж хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Өвс тэжээлийн тусламж хүргүүлжээ

Булган аймагт цаг агаар урьд жилийнх шиг хатуураагүй ч гэсэн гуравдугаар сарын эхээр нийт нутгаар, ялангуяа Бугат, Могод, Баян-Агт, Хангал, Булган, Орхон зэрэг сум 16-30 см цасан бүрхүүлтэй болсон. Мөн хөрлөн хатуурснаас үхэр болон бог мал бэлчээрлэхэд хүндэрэлтэй байдал үүссэн талаар удаа дараа мэдээлж байсан. Хөлийн шилбэ нь хөр цасанд шалбаран олон мал доголж, базааж бэлтгэсэн өвс тэжээл  хомсдож, мал олноор хорогдох болсон. Энэ тухай мэдээллийг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын санаачилгаар “Булган хөгжил-Энэбиш” сангаас зохион байгуулан “Өнтэй өвлийн аян”-ы шугамаар 14,3 мянган боодол өвс тусламжаар ирүүлсэн байна. Аймгийн хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар сумдаас санал авсны үндсэн дээр Бугат, Сайхан, Хутаг-Өндөр, Булган, Хишиг-Өндөр сум, Хялганат тосгоны малчин 140 гаруй айл өрхөд хуваарилан хүргүүлжээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж