Дуут дохиотой автомашиныг журамлана

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Дуут дохиотой автомашиныг журамлана

Хууль зүйн яамнаас замын хөдөлгөөнд оролцож буй дуут дохио буюу маяктай автомашиныг хязгаарлах журмыг боловсруулжээ. Учир нь зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй дуут дохиотой автомашинууд олширч байгаа нь автозамын хөдөлгөөнд ачаалал үүсэхэд нөлөөлж буй гэж үзжээ. Тусгай дуут дохиотой автомашин нь замын хөдөлгөөнд давуу байдалтайгаар буюу нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй учир иргэд ийнхүү дуут дохио ихээр хэрэглэж байгааг албаныхан мэдэгдлээ.

Журам хэрэгжиж эхэлснээр эмнэлэг, цагдаа, онцгой байдлынхан, шаардлагтай үед олон улсын айлчлал зэрэг шаардлагатай тохиолдолд төрийн тусгай хамгаалалтынхан хэрэглэх юм байна.

Дуут дохиотой автомашиныг хязгаарлах журам хэзээ хэрэгжиж эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж