
Сүүлийн жилүүдэд хамгийн олон оролцогчтой, хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй тэмцээний нэгд тооцогддог болоод буй Их Талын Дуулиан тэмцээн нь 2020 он гэхэд дэлхийд өрсөлдөхүйц үндэсний хүчирхэг хөлбөмбөгийн шигшээ багийг одоогийн хүүхэд багачуудын дундаас бүрдүүлэх алсын хараатайгаар жил бүр зохион байгууллагддаг билээ.
Дуулиан 2020 тэмцээнийг анх үндэслэн санаачлагчдын нэг болох ХасБанк нь ийнхүү Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах үйлсэд 5 дахь жилдээ оролцож 2010/11 оны Дуулиан 2020 тэмцээнд нийт 10 сургуулийн 350 тамирчдыг ивээн тэтгэсэн нь томоохон үр дүнг үзүүллээ.
Өнгөрсөн оны 9-р сараас эхлэн тасралтгүй үргэлжилсэн уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Рио Тинто компани ажилласан бөгөөд “Их талын дуулиан” төрийн бус байгууллага, Биеийн тамир, спортын газар, Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан болно.