
Олон улсын музейн өдрийг угтан өнөөдөр “Монгол төрийн бэлгэдэл” арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Соёл, спорт аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Д.Мэндсайхан, Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хорооны тэргүүн Д.Цэдмаа, Үндэсний музей, Чойжин ламын музей, Богд хааны ордон музей, Театрын музей, Улаанбаатар хотын музей, Үлэг гүрвэлийн музейн ажилтнууд болон нийслэлийн Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төлөө”, “Цөлийн сарнай” зэрэг төвд хүмүүжиж байгаа 40 гаруй сурагч оролцов.
“Монгол цэргийн музей”-гээс зохион байгуулсан уг арга хэмжээ нь зорилтот бүлгийн иргэдэд Монгол төрийн бэлгэдэлийн тухай ойлголт өгч, хамтран ажилладаг музейнүүдэд үйл ажиллагаагаа сурталчлан, харилцан туршлага солилцоход оршлоо.
Дашрамд дурдахад, олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил манай улс уг өдрийг “Музей-дурсамж-бүтээл=нийгмийн шинэчлэл” уриан дор тэмдэглэх юм байна.
Г.ДАРЬ