Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Жирэмсэн эхчүүдэд

Эмэгтэйчүүд
жирэмсэн байх хугацаандаа тодорхой хэмжээгээр, ер нь бол нэлээн
хэмжээгээр жин нэмж таргалдаг бөгөөд энэ нь ч байгалийн хэвийн үйл явц.
Тэгээд амаржсаны дараа тэр нэмэгдсэн жин аажмаар багасах боловч олон
эмэгтэйчүүд төрсний дараа жингээ олигтой хасаж чадахгүй байна гэж
гомдоллодог. Тэгэхээр тэд тар яах ёстой вэ? Мэдээж жирэмсэн байх үеийнх
шигээ идэж болохгүй зөв хооллох хэрэгтэй. Мөн тодорхой
хугацаа өнгөрсний дараа хөнгөн дасгал хөдөлгөөн хийж эхэлж болно.
Гэхдээ энэ хоёроос гадна маш чухал жингээ хасах (хамгийн үр дүнтэй,
найдвартай) арга бол хүүхдээ хөхөөрөө хооллох юм. Хүүхдээ хөхөөр хооллох
үед эмэгтэйчүүд зөвхөн хөхний сүүгээрээ өдөрт дор хаяж 500 калорийг
хасдаг аж. Хөхний сүүний нярайд өгөх ач тусын тухайд бол энд
бичилтгүй бүгд мэдэж байгаа байх. Гэтэл өнөөдөр эмэгтэйчүүд хүүхдээ
хөхөөрөө хооллох боломж байсаар байтал янз бүрийн шалтгааны улмаас маш
эрт хүүхдээ хөхнөөс нь гаргадаг болж. Энэ нь хүүхдэд нь ч муу, мөн өөрт
нь муу ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж