Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Ишбадамын
Нарантуяа гэдэг эмэгтэйг УИХ-ын 2008, 2012 оны сонгуульд нэр дэвшиж,
сурталчилгаагаа хийж байснаар нь мэдэх юм байна. Санхүүч, ня-бо
мэргэжилтэй эмэгтэй юм билээ. Харин хүүхдийн байгууллагад ажиллаж,
хүүхэдтэй ямар нэгэн байдлаар ойрхон явсныг нь бол мэдэхгүй. Хүүхдийн
төлөө газар гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг Хүүхдийн төлөө
үндэсний газар болгон томруулж, 30 хүний орон тоог 40 гаруй  болгон
олшруулаад даргаар нь очсоныг бол сонсохоор барах уу. Эмэгтэй хүн, эх
хүн хүүхдийн  байгууллагад очсон болохоор хүүхдүүдийн  маань зовлон бага
ч болов дундрах нь дээ гэж бодогдсон. Гэтэл хүүхдийн эсрэг гэмт хэрэг
харин ч гаарч өглөө. ХТҮГ-ын дарга И.Нарантуяа хүүхдүүдийнхээ дунд орж
биш холын зайнаас “ажиллаад” байх юм. Албан ёсны арга хэмжээнд очиж алга
ташиж, баяр хүргэхээс өөрөөр ажиллаж сэтгэдэггүй энэ эмэгтэйд Монголын
хүүхдүүд зовж тарчилж, зодуулж занчуулж, бэртэж гэмтэж байгаа нь
хамаагүй бололтой. Ажлаа авсныхаа дараа хариуцах салбар нэгжүүдийнхээ
ажилтай биечлэн танилцсанаас хойш хүүхдийн төлөө ганц удаа
“ганхийсэнгүй”. Ямар сайндаа л таван настай хүүг балмад эцэг нь
заазуурдсаныг сонсоод  твиттерчид бүгд шуугиад яана ийнэ гэцгээгээд байх
суух газраа олж ядаж байхад ХТҮГ-ын дарга эмэгтэй, ээж, эх хүн байж шал
өөр сэдвээр жиргэж тэнэглэснийг яана. Хүүхэдтэй айл болгонд оч, хүүхэд
яаж байгааг олж мэд гэхгүй ч Монголын нийгэмд хүүхэд бүр жаргалтай байж
чадахгүй байгаа гэдгийг л бодолцож ажиллах ёстой хүн шүү, та.

 Б.Оюунгэрэл

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж