
Энэхүү яриа хэлэлцээрийн үр дүнд Хятадын “CNPC” компанийн харьяа Хөх хотын боловсруулах үйлдвэрээс сард 10 мянга хүртэл тонн бүтээгдэхүүн авах гэрээг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан. Ийнхүү Монгол Улсаас экспортлон гаргасан газрын тос “Монгол 93” нэртэй шатахуун болон эх орондоо эргэн ирлээ. Дээрх шатахууныг “НИК”, “Шунхлай”, “Магнай трейд” компаниуд борлуулах аж. Монгол орны газрын гүнээс ориглон гарсан “Монгол 93” шатахуун тавдугаар сарын 16-ны өдөр худалдаанд гарах юм. Тодруулбал, Зүүн дөрвөн замын Петровисын ШТС-д “Монгол 93” шатахууны нээлтийн арга хэмжээ болно. Дээрх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Уул уурхайн сайд гээд холбогдох албаны хүмүүс оролцоно.