АНУ чөлөөт худалдааны гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

АНУ чөлөөт худалдааны гэрээ байгуулна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Өмнөд Солонгост айлчлах үеэр тус оронтой байгуулах Чөлөөт худалдааны гэрээг ерөнхийлөгч Барак Обама батлуулах хүсэл эрмэлзлэлтэй байгаа гэж мэдэгджээ. Олон удаа батлагдахгүй хойшилсоор ирсэн АНУ, Өмнөд Солонгосын хоорондын Чөлөөт худалдааны гэрээг Конгресоор оруулан батлуулахад бэлэн болсон гэж тэрээр мэдэгдсэн байна.

Сөүлийн том аж ахуйн нэгдлүүдийн захиралуудтай уулзах үеэр Хиллари Клинтон энэ онд багтаан хоёр орны чөлөөт худалдааны гэрээг батлуулах талаар Обамагийн засаг захиргаа бат зогсож байгаа тухай мэдээлжээ.

АНУ-ын худалдааны төлөөлөгч Рон Кирк энэ оны зургадугаар сараас өмнө уг худалдааны гэрээг Конгрессоор батлуулах талаар ажиллаж байна гэсэн байна.
Хатагтай Клинтоны мэдээлснээр америкийн экспортыг 11 тэрбум доллараар нэмэгдүүлж, хэдэн арван мянган ажлын байрыг бий болгох ач холбогдолтой чөлөөт худалдааны гэрээг Вашингтон түвэггүй батлах байх гэжээ.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж