
Алдарт дуучны байгуулсан хүмүүнлэгийн сангийнхан Гайтид сургууль барихаар төлөвлөж байгаа аж. Шакира энэ тухайгаа сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Бид энэ улсын ирээдүйг харж тусламжийн үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Гайтигийн хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх нь хамгийн ухаалаг тусламж болно. Тэд л энэ улсыг сэргээн босгох гол хүч нь шүү дээ” гэсэн байна.
Н.Цэнд