Байерн Мюнхен Рүүнийг сонирхоогүй

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Байерн Мюнхен Рүүнийг сонирхоогүй

Английн Манчестер Юнайтед багийн довтлогч Вэйн Рүүний энэ зуны солилцоо, наймаагаар багаа орхиж, Германы Байерн Мюнхенд очих нь гэсэн мэдээлэл гараад байгаа. Английн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Улаан чөтгөрүүдийн довтлогч Германы Бундеслигийн аварга болохыг хүсэж байгаа аж. Түүнчлэн Германы баг ч бас англи довтлогчийг сонирхож байгаа гэх зэрэг мэдээллүүд гарсан. Тэгвэл Байерн Мюнхений Спортын албаны захирал Маттиас Саммер уг асуудалд нэг мөр хариулт өглөө. Тэрбээр “Би Вэйн Рүүний Бундеслигт юу авчрахыг мэдэхгүй байна. Би энэ асуултад хариулж чадахгүй. Харин юуг хариулж чадах вэ гэхээр бид Вэйн Рүүнийг хүндэтгэдэг. Гэхдээ түүнтэй ямар ч гэрээ байгуулаагүй. Бас гэрээ байгуулна гэсэн төлөвлөгөө байхгүй” гэжээ. Германы баг удахгүй болох Аваргуудын лигийн шигшээ тоглолтод нэг нутгийн өрсөлдөгч Боррусиа Дортмундтай Англид хүч үзэхээр бэлтгэж буй билээ.
 

Л.ДЭЛГЭР

Эх сурвалж: www.ipost.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж