
Харин киноны хугацаа ийнхүү багассаныг тэрээр “Django Unchained”-д садар самууныг сурталчилсан байж болох зарим үйл явдлыг хассантай холбоотой байх хэмээн таамаглажээ. Өнгөрөгч сард Хятадад нээлтээ хийх байсан тус киног ийнхүү техникийн шалтгааны улмаас үзэгчдийн хүртээл болгохыг хориглосон ч тус улсын соёл урлагийн холбогдох газрууд садар самуун, хүчирхийллийг сурталчилсан гэж үзэн хориглосон бололтой хэмээн энэ үеэр эх сурвалжууд мөн мэдээлсэн байна.
Өнгөрөгч оны сүүлээр олон улсын театруудаар гарч эхэлсэн “Django Unchained”-д Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо гол дүрд нь тоглосон билээ.
Э.АНХТУЯА