
Америкийн Clinical Infectious Diseases-т нийтлэгдсэн мэдээнд шинжилгээ хийхээр авсан дээжсийн 47 хувьд стафилококк ауреас бактери илэрсэн нь хүний арьсанд халдвар бий болгох, зүрх муутай хүмүүст нөлөөлж, хатгаа тусах, цусанд халдвар бий болгох зэрэг өвчлөлийг бий болгох аюултай ажээ. Бохирдсон дээжсийн 52 хувьд нь гурван төрлийн антибиотикт тэсвэртэй стафилолокк бактери илэрчээ.
Ихэнх бактерууд нь махыг шарж, чанаж хоол бэлтгэх явцад устан алга болох боловч түүхий махыг гал тогоонд бэлтгэх явцад бусад сав суулгаар дамжин халдварлах эсвэл махыг хэт шүүрхий болгож идэх үед хордлого өгөх аюултай ажээ.
АНУ-д жил бүр 2 сая хүн махан бүтээгдэхүүнд агуулагдаж байдаг бактераас хордлого авч өвчилдөг бөгөөд хэдэн зуун хүн амь насаа алддаг байна. Эдгээр бактерууд нь бага насны хүүхэд, өндөр настнууд болон дархлааны систем султай хүмүүсийг өвчлүүлдэг байна.
Лос Анжелес, Чикаго, Вашингтон зэрэг таван хотын 26 дэлгүүрийн 80 нэр төрлийн махнаас 136 дээж авч, шинжилгээ хийсэн байна. Махны чиглэлийн мал, шувууны хүнс тэжээлд бага хэмжээний ч гэсэн антибиотик хольж өгдгөөс болж, бактерууд ийнхүү хүний биед халдварлахдаа антиобитикт тэсвэртэй болон хувирдаг ажээ.
Америкийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн гол нийгэмлэг American Meat Institute “Америкийн хэрэглэгчид америкийн мал, шувууний мах дэлхийд хамгийн аюулгүй гэж алдаа гаргадаг” гэж анхааруулжээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг