Багтай залуус ШТС дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Багтай залуус ШТС дээрэмджээ

Баянзүрх дүүргийн XII хороонд байрлах “М-Ойл” компанийн шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэрэг өчигдөр орой гарчээ. Тодруулбал, харуул хамгаалалтгүй байдлыг нь далимдуулан баг зүүсэн хоёр залуу түгээгч бүсгүйг айлган сүрдүүлж, сейфнээс нь ойролцоогоор гурав орчим сая төгрөг дээрэмджээ.

Сэжигтнүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж