Бид гар утсаараа ярьж мэссэж бичиж, видео дуудлага хийдэг. Харин одоо гар утсаараа бие биедээ үнэр дамжуулж болдог болжээ. ChatPerf нэртэй нэмэлт төхөөрөмжийг ухаалаг гар утсандаа суулгаснаар та найз нөхөд, хайртай хүмүүс рүүгээ янз бүрийн үнэр бүхий мэссэжийг илгээж болох гэнэ. Үүнийг мөн төрөл бүрийн тоглоомуудад хэрэглэж болох гэнэ. Та буудалцаж тоглох үед танд дарьны үнэр үнэртэх гэх мэтээр жинхэнэ мэт мэдрэмжийг төрүүлэх аж.

Т.ТҮВШИН