Рассель Брэнд иогоор хичээллэдэг болжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Рассель Брэнд иогоор хичээллэдэг болжээ

Их Британийн инээдмийн жүжигчин Рассель Брэнд иогоор хичээллэж эхлээд удаагүй байгаа гэнэ. Өдгөө 37 настай инээдмийн жүжигчин өнгөрөгч оны сүүлээс эхлэн эрүүл амьдралын хэв маягийг чухалчлах болж сэтгэл зүйчээс зөвлөгөө аван саяхнаас иогоор хичээллэх болжээ. Тэрээр Лос-Анжелосын “CG Jung” институын харъяа иогийн хичээлд явж байгаа бөгөөд энэхүү хичээлдээ дандаа хамтдаа явдаг эмэгтэй найзтай хүртэл болоод байгаа гэнэ. Учир нь тэрээр өчигдөр иогоор хичээллэдэг нэгэн найзтайгаа явж байгаа нь папараццид өртжээ.

Рассель 2011 онд экс эхнэр дуучин Кети Пэрригээс салснаас хойш олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан ч одоо болтол ганц бие хэвээр байгаа төдийгүй хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцогчдын нэг болсон гэнэ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж