Фатима Хадуева Монголтой танилцана

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Фатима Хадуева Монголтой танилцана

ОХУ-ын “Зөн билгийн тулаан” цуврал нэвтрүүлгийн сүүлийн 13 дахь удаагийн шилдэг финалын оролцогч Фатима Хадуева манай улсад энэ сарын 22-нд ирэх нь ээ. “Их халуун сэтгэл” ТББ-ын тэгүүн Г.Батхүү өнгөрсөн сард Москва хотыг зорин түүнтэй цаг аван уулзаж, Монголд ирэх саналыг тавьсан байна. Уг саналыг зөн билэгч Фатима Хадуева нааштайгаар хүлээн аван ийнхүү 22-нд Монголд ирэхээр болжээ. Тэрээр Монголд ирсэн өдрөө “Улаанбаатар” ресторанд ганцхан удаа уулзалт, лекц хийх бөгөөд тасалбар нь 100 ам.доллар аж. “Аз жаргалтай амьдралд хүрэх алтан түлхүүр” нэртэй түүний уулзалтад ирсэн хүн бүр зөн билэгчийн шившлэгтэй чулуун зүүлтийн эзэн болох бөгөөд сугалаагаар нэг азтанг шалгаруулан түүнтэй ганцаарчилсан уулзалт хийх эрхийг олгох юм байна. Түүний уулзалт, хандивын арга хэмжээ, аялалыг зохион байгуулагчдийн багт “Их халуун сэтгэл” ТББ, “Тэнгэрлэг буянтан” сангийн тэргүүн удган Т.Заманд, “Хас медиа” агентлаг хамтран ажиллаж байгаа ба тэдэнтэй хамтрах ажиллах хүсэлтэй хэн бүхэнд нээллтэй гэдгийг дуулгасан шүү.

Зөн билэгч Фатима Хадуева Монголд дөрөв хоног саатах бөгөөд хандивын арга хэмжээг зохион байгуулах аж. Тэрээр Төв аймгийн Батсүмбэрт байрлах ахмадын асрамжийн газарт зочлон тэнд байдаг 120 гаруй ахмадуудад гарын бэлгээ гардуулан, сэтгэлийн дэм өгч, мини тоглолтыг хамтдаа үзэж сонирхох юм байна. Мөн Монгол орны үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газар, музейгээр зочлон Монголчуудын түүхтэй илүү дотно танилцахын хүсэж байгаагаа зохион байгуулагчид уламжилжээ. Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгодог “NTV” телевизийн хамт олон түүний талаар 40 минутын нэвтрүүлэг хийх бол зохион байгуулагчдын багт ажиллаж байгаа “Хас медиа” агентлагийнхан Зөн билэгч Фатима Хадуеваг ирсэн өдрөөс эхлэн буцах хүртэл бүх л агшинг буулган сонирхолтой нэвтрүүлгүүдийг хийх юм байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж