Bon Jovi-гийн гэрт орсон хулгайч баригджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Bon Jovi-гийн гэрт орсон хулгайч баригджээ

Нэрт дуучин Bon Jovi шинэ сарыг тун барцадтай эхэлсэн. Энэ сарын 3-нд нэрт дуучны гэрт болон хөрш гурван айлд нь хулгайч орж, их хэмжээний эд зүйлс алдагдсан. Дуучны гэрээс 100 мянган долларын үнэ бүхий үнэт эдлэл болон бусад зүйлс алдагдсан ба уг хулгайч баасан гаригт баривчлагджээ.

Мидлтауны цагдаагийн офицер “Бид дуучин Bon Jovi-гийн хөршийн өгсөн дуудлагаар бид хэргийн газарт очсон. Дуучны гэрээс их хэмжээний үнэт эдлэл алдагдсан байсан ба хөршүүдийн гэрээс алдагдсан зүйлтэй нийлээд 500 мянган долларын зйүлс алдагдсан нь тогтоогдсон. Бид шуурхай ажилласны дүнд 21 настай Nicholas Tracy гэгч этгээдийг баривчлаад байна. Одоо түүнд их хэмжээний эд зүйлс хулгайлсан хэргээр эрүү үүсгэнэ” хэмээн мэдээлжээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж