Шумуул ДОХ-ын вирус тараагч мөн үү?

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Шумуул ДОХ-ын вирус тараагч мөн үү?

Олон хүн шумуулаар ДОХ-ын вирус халдварлахгүй гэж боддог. Эмч мэргэжилтнүүд ч тэгж л тайлбарладаг. Тэгвэл биотехнологийнхон өөрөөр харж байна. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй биотехнологийн шинжлэх ухааны эрдэмтэд мал аж ахуй газар тариаланд ген шилжүүлэх аргыг өргөн нэвтрүүлжээ. Тэд гахайн махны өөхний орцыг багасган өвөрмөц үнэрийг нь багасгасгах, соломон загасны махны гарцыг урдынхаас хоёр дахин нэмэгдүүлж, халуун хүйтэн, ургамлын хоронд тэсвэртэй ургамлын сортуудыг бий болгож чаджээ. Тэр ч бүү хэл халуун оронд элдэв халдварт өвчнийг тараан тээвэрлэгч шумуулын сүргийг өөрийг нь өөрөөр нь устгах аргыг хүртэл туршиж үзжээ. Африкийн орнуудад ихээр тархдаг халуун хумхаа өвчний вирус шумуулаар тархдаг гэдэгчлэн ДОХ-ын вирус ч мөн ийм аргаар дэлгэрч байж болзошгүй гэсэн аймшигт мэдээг биотехнологийнхон хэлж байна. Харин шумуулын сүргийг устгах туршилт нь амжилттай болсон ч өөр зүйлийн шумуулын тоо толгой эрс өсч эрдэмтдийн хүсэл биелээгүй гэнэ.

Манай улсын хувьд ХДХВ-ын халдвар бүхий хүмүүсийн тоо сар тутам өссөөр байгаа болохоор шумуулаар вирус тархах магадлалтай эсэхийг нягтлан мэргэжлийн байгууллагууд хариу өгөхөд илүүдэх юун.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж