
Арилжааны банк нь Төв банкнаас байршуулсан уг эх үүсвэрийг гурван сарын дотор зөвхөн шинээр барих болон баригдаж дуусаагүй орон сууцны барилгад зориулсан эх үүсвэрээр зээл гаргах үүрэгтэй аж. Хэрэв тухайн банк энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд ашиглаагүй санхүүгийн эх үүсвэрийн үлдэгдэлд Төв банкнаас 13.5 хувийн хүү тооцож, ашиглаагүй эх үүсвэрийг хүүгийн төлбөрийн хамт эргүүлэн татах юм байна.
Энэ нь барилгын салбарын нийлүүлэлтийг дэмжих зорилготой бөгөөд арилжааны банкуудтай гэрээ хийсний үндсэн дээр барилга барих компаниудад зориулсан хөнгөлөлттэй зээл ажээ. Ийнхүү барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани хамгийн эхлээд арилжааны банкинд хандан бүрдүүлэх баримтаа лавлан, зээл авах боломжтой эсэхээ тодорхойлуулж, жилийн долоон хувийн хүүтэй зээл авах юм байна.