Руандад 100 хүн барилгын нурангид дарагджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Руандад 100 хүн барилгын нурангид дарагджээ

Руандагийн зүүн хойд хэсгийн Нягатаре хотод баригдаж дуусаагүй дөрвөн давхар барилга нурснаас 100 орчим хүн нурангид дарагджээ. Цагдаа нарын мэдээлснээр одоогийн байдлаар барилга нурсны улмаас гурван хүн нас барж, 21 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Руандагийн албаныхны мэдээлснээр нурангид даруулсан хүмүүсийн ихэнхи нь барилгын ажил гүйцэтгэж байсан ажилчид бөгөөд тэднийг нурангиас аварч гаргах ажиллагааг эхлүүлсэн байна. Түүнчлэн аврах ажиллагаанд цагдаа, цэргийнхэн хамтран ажиллаж байгаа ба баригдаж дуусаагүй барилга нурсан шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ.

Нягатаре хот нь Руандагийн нийслэл Кигалигаас 96 км-ийн зайтай оршдог байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж