Онгоцны үйлчлэгч нар зодооны урлагт суралцаж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Онгоцны үйлчлэгч нар зодооны урлагт суралцаж байна

Хонконгийн авиа компани бүхээгийн ажилтнууддаа зориулан күнфүгийн сургалт зохион байгуулж байна. Согтуу болоод авир муутай зорчигчидтой хэл амаа ололцоход нь тустай хэмээн тэд үзэж байгаа гэнэ.


Долоо хоногт дор хаяж гурван удаа “сахилгагүй” зорчигчтой тулж ажиллах шаардлага гардгийг компанийн удирдлага мэдээлж байна. Хоёр долоо хоногийн өмнө гэхэд л Бээжингээс Хонконг руу нисэж байсан онгоцны үйлчлэгч эмэгтэй тулааны урлагийн эрдмээ ашиглан байдлыг зохицуулах шаардлага гарсан байна.


“Би хэзээ ч бие хамгаалах урлагт суралцана гэж бодож байгаагүй. Эхлээд бага зэрэг хачирхалтай байсан ч сүүлдээ бид энэ хичээлдээ их дуртай болсон. Тулааны урлаг эзэмшсэн дэлхийн анхны онгоцны үйлчлэгч нарын нэг болж байгаадаа баяртай байна” хэмээн 22 настай Лумпи Тан ярив. Тэдэнд хязгаарлагдмал давчуу орон зайд хэн нэгэнтэй нүүр тулан тулалдах хичээлийг зааж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж