Тимберлайк, Обамагийн хамт уригджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Тимберлайк, Обамагийн хамт уригджээ

Холливудын сэтгэл татам хосуудын нэг Жастин Тимберлайк болон түүний эхнэр Жессика Билл нар төрийн тэргүүн Барак Обамагийн хамтаар Америкийн тайз дэлгэцийн нэрт продюссор "Dimension Films"-ийг үндэслэгч "Miramax Films"-ийн тэргүүн асан Харви Вайнштейний хүндэтгэлийн оройн зоогонд уригджээ. 

Вайнштейн уг хүндэтгэлийн зоогоо Нью-Йоркийн Вест-Виллидж дахь гэртээ өчигдөр зохион байгуулсан байна. Тэрээр загвар зохион бүтээгч, хөл хүнд эхнэр Жоржина Чапманы хамт ирсэн зочдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авсан аж. Оройн зоогонд ирсэн зочдын дунд дэгжин хүрэм, ягаан даашинзаар гангарсан Жастин Жессика нар Ерөнхийлөгч Обамагийн адилаар хүндэтгэл хүлээж байсан нь энэ үеэр мөн олны анхаарлыг татаад амжсан гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж