
Google Music үйлчилгээ нь одоогоо хэрэглэгчид өөрийн дуртай дуунуудаа хадгалж, хүссэн үедээ сонсох боломжийг олгодог ба хэрэглэгчдийн тоо нь өдрөөс өдөрт өсч байгаа юм.
Харин Spotify бол өөр дээрээ зохиогчийн эрх бүхий 20 сая гаруй дууг өөр дээрээ байрлуулж, хэрэглэгчид төлбөртэйгээр авах боломжийг олгодог. Сарын идэвхитэй хэрэглэгчдийнх нь тоо 24 саяар тоологддог хүчирхэг сайтуудын нэг юм.
Google зөвхөн хэрэглэгчдийн өөрсдийнх нь оруулсан дууг Google Music сайтдаа байршуулах төдийхнээр ажиллах бус хөгжмийн бүтээлийн борлуулалт хийж Spotify-тай өрсөлдөх гэнэ.
Т.ТҮВШИН