Татвараас 941 иргэнийг чөлөөлөхөөр болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Татвараас 941 иргэнийг чөлөөлөхөөр болжээ

Булган аймгийн татварын хэлтсээс хувь хүний албан татварын жилийн эцсийн тооцоог хийж дууссан байна. Энэхүү тооцоо судалгааг үндэслэн хөнгөлөлт, чөлөөлөлтөд 914 хүнийг хамруулах болжээ.

Тухайлбал, хувьдаа хашаа байшин, орон сууц барьсан буюу худалдан авсан 274 хүнийг чөлөөлөлтөд хамруулан 90,4 сая гаруй, мөн 640 иргэнд сургалтын төлбөрийн хөнгөлтөөр 40,1 сая гаруй, нийт 130,5 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 19,6 сая төгрөгөөр буюу 17,6 хувь өсчээ. Үүнээс үзэхэд татвар төлөгчид, татварын байгууллагын харьцаа өргөжсөн, мөн татварт хамруулалт  нэмэгдсэн нь харагдаж байна. Одоогоор дээрх хөнгөлөлт, чөлөөлөлтийн  68,5 хувь буюу 89,4 сая төгрөгийг 466 хүнд олгоод байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж