
Манай орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал төдийлөн сайжраагүй, дэд бүтэц сайн төлөвлөгдөөгүй байна. Энэ сарын эхээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлын талаар хэлэлцжээ. Тэгвэл өнөөдөр Монгол-Японы төвөөс Япон орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байдал, тэдэнд үзүүлдэг тусламж дэмжлэг зэргийг манай орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцуулан, санал солилцох уулзалт хийхээр болжээ. Энэ үеэр Сэргээн засалт үндэсний төвийн оюутан сурагчдад хичээлийн хэрэгсэл бэлэглэх аж. Уг уулзалт Сэргээн засалт үндэсний төвд 13 цагт болох юм.
М.НАРАН