&#34Руни бол хамгийн сүүлчийн гудамжны хөлбөмбөгч&#34

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

&#34Руни бол хамгийн сүүлчийн гудамжны хөлбөмбөгч&#34

Английн “Манчестер Юнайтед”-ын шинэ дасгалжуулагч Дэвид Мойес багийнхаа довтлогч Уэйн Руниг “хамгийн сүүлчийн гудамжны хөлбөмбөгч” хэмээн нэрлэжээ. Сэр Алекс Фергюсон хэдэн хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа Руниг багаа орхих санал тавьсныг мэдээлсэн. Тэгвэл энэхүү асуудлыг Дэвид Мойес шийдэх юм.

Мойес, Руни хоёр “Эвертон”-д байх үеэсээ бага зэргийн таарамжгүй харилцаатай талаар мэдээлэл түгсэн. Гэлээ ч шотланд мэргэжилтэн Руниг ихэд үнэлдгээ өгүүлсэн байна.

“Уэйн Руни бол маш ховор тохиох авьяаслаг хөлбөмбөгч. Түүнийг “Манчестер Юнайтед”-д зарах үед л тэр гайхалтай хөлбөмбөгч болчихсон байсан. “Эвертон”-оос явахдаа л Руни гайхалтай байлаа. Тэр бэлтгэл дээр биднийг гайхширтал, “Яаж ингэж тоглоод байна аа?” гэж уулга алдтал тоглодог байсан. “Үнэхээр ингэж тоглоод байга гэж үү?” хэмээн бэлтгэл дээр түүнийг хараад бишрэх үе зөндөө байсан.

Тэр зарим зүйлийг үнэхээр гайхалтай хийлэг. Руни хөлбөмбөгт өөрийгөө бүрэн зориулчихсан. Бэлтгэл бүр дээр, бөмбөг бүрийн төлөө тэмцдэг. 16 настайдаа л тэр бэлтгэлийн дараагаар найз нартайгаа гудамжинд бөмбөг өшиглөхөөр явчихдаг байсан.

Олон хүн “гудамжны хөлбөмбөгч” гэсэн тодорхойлолтыг хэрэглэдэг. Харин миний бодлоор Уэйн Руни бол мэргэжлийн хөлбөмбөгчид дотроос хамгийн сүүлчийн гудамжны хөлбөмбөгч. Түүнийг гудамжинд найз нартайгаа хөлбөмбөг хөөж, хана руу цохиж буйг байнга л хардаг байлаа. Одоо тэр цаг өнгөрсөн ч гэсэн би ч гэсэн залуудаа гудамжинд тоглодог байсны хувьд ямар байдгийг нь сайн мэднэ. Тэгээд ч Руни бол миний мэдэхээр хамгийн сүүлчийн гудамжны сонгодог хөлбөмбөгч” гэж Мойес хэлсэн байна.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж