Америк дэлхийд тэргүүлдэгийн нууц

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Америк дэлхийд тэргүүлдэгийн нууц

Америк тахиа дэлхийд алдартай.
Тэднээс Япон, ОХУ, Солонгос, Дундад Ази , Хонг Конг гэх мэт Азийн
хүнсний хэрэглээндээ өндөр шаардлага мөрддөг улсууд тахианы мах, махан
бүтээгдэхүүн худалдан авдаг. Тэгвэл америкчуудын энэ зах зээлд дээр
ноёлох болсон нууц нь юунд оршиж байна?

Энэ
талаар тахианы мах үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Пилгрим
корпорацийн гадаад харилцаа хариуцсан захирал Бетто Эстивэнстэй ярилцсан
юм.

Та Пилгрим корпорацийн талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

Пилгрим
бол дангаараа дэлхийд 2-т орох томоохон тахианы мах үйлдвэрлэгч
компани. Өдөрт дунджаар 10.5 сая тоннтахианы мах зах зээлд нийлүүлдэг.
АНУ-д 27, Мексикт 3, Пуэрто Рикод 1 үйлдвэртэй. Нийтдээ 65 000 орчим
ажилчинтай. Пилгрим бол JBS группын охин компани. JBS группын үйл
ажиллагаа ихэвчлэн Бразиль улсад төвлөрдөг бөгөөд хэрвээ Бразильд байгаа
тахианы үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх юм бол бид дэлхийн хамгийн том
тахианы мах үйлдвэрлэгч юм. Мөн сонирхуулж хэлэхэд дэлхийд алдартай KFC
сүлжээ нь манай томоохон харилцагчдын нэг бөгөөд удахгүй Монгол улсад
нээгдэх гэж байгаад баяртай байна.

Таны бодлоор яагаад Америк тахианы мах дэлхийн зах зээлд ноёлох болов?

Яагаад
гэвэл Америкийн стандарт их өндөр. Зөвхөн тахиан дээр ч биш өөр бусад
бүх бүтээгдэхүүн дээр ч өндөр шаардлага тавидаг. Тэр бүтээгдэхүүнийг
дотооддоо хэрэглэх, гадагшаа экспортлох байсан ч ялгаагүй яг ижил өндөр
шаардлага тавидаг. Тэр өндөр стандарт, шалгуурыг давж чадсан ямар ч
бүтээгдэхүүн өндөр чанартай болдог. Нэг үгээр стандартыг мөрдөснөөр
чанар бий болдог. Америкийн бүтээгдэхүүн чанартай байж зах зээлд ноёлж
эхэлдэгийн нууц энэ болов уу.

Америк тахианы махны талаар элдэв цуу яриа их байдаг шүү дээ

Би
шуудхан хэлье. Та бүхэн манай ферм, үйлдвэрийн процесстой хэзээ ч очоод
танилцаж болно. Химийн аргаар гаргаж авсан ямар ч зүйлийг тахианы
үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглодог. Хэрвээ хэрэглэвэл АНУ-ын засгийн
газраас тус үйлдвэрийг бүхэлд хаах хүртэл шийтгэл оноодог. Түрүүн хэлсэн
стандартын дагуу үйлдвэрлэл явуулах ёстой. Тэр цуу ярианы дийлэнхи нь
ор үндэсгүй зүйл гэдгийг хэлэх байна.Шударга бус өрсөлдөөний нэг хэлбэр
юм даа. 

Зах зээлийн талаар. Танай компани дэлхийн хэдэн улстай худалдаа хийдэг вэ?

Бид дэлхийн 110 орчим улстай худалдаа хийдэг. Монгол улсад НВЦ компани манай бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэйгээр ажилладаг.

Нэмж
асуухад НВЦ-д зарагдаж байгаа тахианы мах их хямдхан байсан. Тийм өндөр
шаардлагыг давж гарсан бүтээгдэхүүн яагаад ийм хямд үнэтэй байна?

Энэ
бол үйлдвэрийн цогц менежмэнттэй холбоотой. Үйлдвэрлэлдээ хэрэглэгддэг
бүхнийг өөрсдөө хийхийг хичээдэг. Тахианы махны үйлдвэрлэлийг цогцолбор
хэлбэрээр шийднэ. Тэжээл тариалах ферм, тэжээл боловсруулах үйлдвэр,
дэгдээхэй өсгөх ферм, тахиа үржүүлэх ферм, махны үйлдвэр, ангилах болон
савлах үйлдвэр зэрэг хэрэгцээтэй бүх үйлдвэрийг нэг дор төвлөрүүлдэг.
Дээр нь бүх процесс бүрэн автомат. Үүний үр дүнд зардал мэдэгдэхүйц
буурч тахианы махны үнэ харьцангуй хямд болж буурдаг юм. Та бүхэн ч
гэсэн НВЦ компаниар дамжуулан манай бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр
авах боломжтой юм. Бид цаашид ч илүү олон төрлийн бүтээгдэхүүнийг
нийлүүлсээр байх болно. Монгол бол бидний чухал түншүүдийн нэг юм.

Нууц нь ерөнхийдөө менежменттэй холбоотой байх нь тийм үү?

Маш
өндөр шаардлага стандартыг батлаж, хэвшүүл. Сүүлийн үеийн технологийг
нэвтрүүл тэгвэл ямар ч салбарын үйлдвэрлэлийн зардал буурч бүтээгдэхүүн
чанаржин, хүмүүс дуртайяа худалдан авдаг. Пилгрим корпорацид энэ энэ
зорилтуудыг амжилттай хэвшүүлж, хэрэгжүүлж чадсанд бидний амжилт оршиж
байгаа юм. Тийм ч учраас Монголын хэрэглэгчид боломжийн үнээр өндөр
чанартай бүтээгдэхүүнүүдийг “НВЦ” компаниар дамжуулан  (Эггмарт
дэлгүүрт: тахианы гуя килограмм нь 3200 төгрөг буюу 2.2 доллар орчим) 
хүлээн авч байна. Нууц нь ердөө л энэ.

Д.ОТГОНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж