АНАТХ ард түмнээсээ тусламж хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

АНАТХ ард түмнээсээ тусламж хүслээ

Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний долоон гишүүн өлсгөлөн зарласнаас хойш 116 цаг өнгөрч байна. Зарим аймгийн төлөөлөгчид суултанд оролцохоо больсон ч өнөөдөр 26 хүн шинээр нэмэгдэж суултад нэгдсэн байна. Одоогийн байдлаар 86 хүн өлсгөлөн, суултад оролцож байна. Сүхбаатарын талбайд 12 эрэгтэй, долоон эмэгтэй өлсгөлөн зарлаж байгаа бөгөөд хөдөө орон нутагт өлсгөлөн зарлаж буй хүмүүстэй нийлээд 30 орчим болж байна. Өлсгөлөн зарлагсдын биеийн жин кг орчмоор  хасагджээ.
АНАТХ-ноос Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хамтран ажиллах тухай саналаа өгсөн бөгөөд Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан цалин нэмэхийг шаардаж буй багш, эмч нарт хамтран ажиллахыг хүссэн бичиг илгээсэн байна. Эсэргүүцлийн суулт, өлсгөлөнд оролцогсод бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардсаар байгаа бөгөөд Хаан банкны 5027492008 тоот хандивийн данс нээж ард түмнээсээ дэмжлэг хүслээ. Мөн 155165 дугаарын утсаар УИХ-д итгэл үзүүлэх асуудлаар санал авч эхэлжээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж