Кипр банкны салбартаа өөрчлөлт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Кипр банкны салбартаа өөрчлөлт хийнэ

Европын
тогтворжуулах механизм (ESM) Кипрт гурван тэрбум евроны эхний траншийг
өгөхийг дэмжлээ. Энэ тухай тус байгууллагын хэвлэлийн мэдээлэлд
өгүүлжээ.

Энэ траншийн хоёр тэрбум еврог тавдугаар сарын 13-нд
шилжүүлсэн бөгөөд үлдсэн нэг тэрбумыг нь зургадугаар сарын 30-ны дотор
өгнө.

Зээлдүүлэгч нар нийт 10 тэрбум евроны зээлийг гурван
жилийн хугацаатайгаар өгч байна. Зээл олгох шийдвэрийг Евро групп
өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд гаргажээ. Зээлийн есөн тэрбумыг ESM,
нэг тэрбумыг нь Олон улсын валютын сан гаргаж байна.

Грекийн
Засгийн газрын үнэт үнээ алдсаны улмаас Кипр хямарч түүнд зээл хэрэгтэй
болсон байна. Хэрэв Кипр 5-7 тэрбумыг өөрөө олсон нөхцөлд Европын холбоо
түүнд туслах аж. Эхлээд Кипр тэр мөнгийг банкны бүх хадгаламжаас нэгэн
удаагийн татвараар босгох гэсэн боловч парламент нь зөвшөөрөөгүй байна. 

Үүний дараа арлын энэ орон банкны салбарын өөрчлөлтөө хийхээр
шийдсэн юм. Үүний үр дүнд “Bank of Cyprus”, “Laiki” гэх хоёр том банкны
хадгаламжтай хүмүүс хөрөнгийнхөө ихэнхийг алдахаар болж байгаа аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж