”Dell” корпорацийн хамтын ажиллагаа 11 жил

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

”Dell” корпорацийн хамтын ажиллагаа 11 жил

Мэдээлэл холбоо технологийн салбарт тэргүүлэгч М-Си-Эс Электроникс компани болон Dell корпораци хамтын ажиллагааныхаа 11 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
 

Мэдээлэл холбооны технологийн салбарт тэргүүлэгч М-Си-Эс Электроникс компани болон Dell корпорацийн хамтын ажиллагааны 11 жилийн ойн ёслолын арга хэмжээ өнгөрсөн 4 сарын 15-ны өдөр Сөүл ресторанд болж өнгөрлөө. Тус ёслолын арга хэмжээнд оролцохоор Dell корпорацийн Зүүн Өмнөд Азийн бүс нутгийг хариуцсан захирал Али Жалийл өөрийн төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирсэн бөгөөд М-Си-Эс Электроникс компани өөрийн амжилтын түнш болсон эрхэм харилцагч, түншүүдийнхээ хамтаар энэхүү өдрөө тэмдэглэн өнгөрөөв.

Анх 2000 онд М-Си-Эс Электроникс компани Dell брэндийн Монголд дахь албан ёсны дистрибьютерээр сонгогдож байжээ. Дэлхийн шилдэг брэндийн албан ёсны дистрибьютер байна гэдэг нэг талаас өндөр нэр хүнд ч, нөгөө талаас асар их хариуцлагыг дагуулдаг. М-Си-Эс Электроникс компани энэхүү өндөр нэр хүнд, үүрэг хариуцлагыг 11 жилийн хугацаанд амжилттай өргөн явж, Монголынхоо хэрэглэгчдэд найдвартай, оргиналь бүтээгдэхүүнийг борлуулалтын дараах баталгаат туслалцаа үйлчилгээний хамт нийлүүлэн, иж бүрэн шийдэл, системээр хангасаар ирсэн юм.

М-Си-Эс Электроникс компани нь Dell корпорацитай хамтран Хаан банкны “Төв мэдээллийн системийн шинэчлэлт, өргөтгөл” ,  Худалдаа Хөгжлийн банкны “Төв болон салбаруудын МТ-ийн стандартчлал, компьютер, серверийн нийлүүлэлт, баталгаат засвар үйлчилгээ”,  Төрийн захиргааны алба, Хөдөлмөр эрхлэлтийн алба болон Шүүхийн 21 аймаг дахь салбар төвүүдийн компьютер нийлүүлэлт, дотоод сүлжээний угсралт суурилуулалт зэрэг мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх олон томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.

Өнөөдөр Dell брэнд нь Монголын компьютерын зах зээлийн 50%-ийг эзэмшдэг томоохон брэнд болсон бөгөөд байгууллагын болон өрхийн хэрэглэгч, хувь хүмүүст зориулан Dell Optiplex, Dell Latitude, Dell Vostro, Dell Inspiron, Dell Studio, Dell Studio XPS  зэрэг загваруудыг нийлүүлж байна.

М-Си-Эс Электроникс нь Dell төдийгүй Canon, Microsoft, Intel зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн албан ёсны дистрибьютер бөгөөд 200 гаруй албан хаагч, инженер техникийн ажиллагсадтай, мэдээлэл, холбооны технологийн цогц шийдлийг бүх түвшний хэрэглэгчдэд нэг цэгээс хүргэдэг,  мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн 14 жилийн туршлагатай, Монголын мэдээлэл технологийн салбаын тэргүүлэгч компани юм.

“Бид ийм туршлагатай, найдвартай баг хамт олонтой өнгөрсөн 11 жилийн хугацаанд амжилттай хамтран ажилласандаа талархаж байна. Монголын хэрэглэгчид ч сэтгэл хангалуун Dell брэндийн бүтээгдэхүүн  үйлчилгээг авдагт бид сэтгэл хангалуун байдаг” хэмээн Dell корпорацийн төлөөлөгчид үйл ажллагааны үеэр цохон дурьдаж байв.

Зургийн цомгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж