шавьж хэрэглэх, үүгээр хүнсний үйлдвэрлэлийн хангалтай хэмжээ
дутагдалтайг нөхөх ёстой гэнэ. Энэ тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн
байгуулага (FAO) ба Нидерландын Вагенингийн их сургуулийн судалгаанд
өгүүлжээ.

«Хорхой
шавьжийг идэцгээ. Тэд маш их бөгөөд протеин, эрдэс бодисоор баялаг» гэж
судалгааны илтгэлийг танилцуулах ёслол дээр FAO-гийн Ойн аж ахуйн
албаны тэргүүн Ева Урсула Мюллер (Eva Ursula Mьller) хэлжээ. Тэрээр
тэжээллэг бөгөөд тансаг хүнс болох энэ хоолоор дэлхийн хүн амын гуравны
нэг хооллож байгаа гэж хэлснийг Agence France-Presse дамжуулав.
Хорхой
шавьж хоолны хувьд хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, хоол болох нэг кг
хорхой шавьжинд зөвхөн хоёр кг тэжээл хэрэгтэй гэнэ. Тэгвэл нэг кг
үхрийн махтай болохын тулд найман кг тэжээл шаардлагатай ажээ. Хорхой
шавьж нь протеин, сайн тослог, кальци, төмөр, цайрын эх булаг юм байна.
Гэрэлт
цох нэг кг протеиныг бий болгоход үхрийнхээс 12 дахин бага, хонинийхоос
дөрөв дахин бага тэжээл шаардагддаг ажээ. Үхрийн махны 100 гр
бүтээгдэхүүнд зургаан миллиграмм төмөр байдаг бол дэвхрэг царцаанд тэр
нь 8-20 гр болдог байна.
Судалгааны илтгэлд тэмдэглэснээр,
хорхой шавьжийг хүрээлэн буй орчинд гай тарихгүйгээр хэрэглэж болно.
Учир нь тэдний байгаль орчинд нөлөөлөх нөлөө нь хамаагүй бага гэнэ. Мөн
тэднийг хэрэглэснээр ямар нэгэн төрлийг устгана гэсэн зүйл байхгүй аж.
НҮБ-ын шинжээчдийн тооцоогоор, дэлхийн хэмжээнд 1,9 мянган төрлийн
хорхой шавьж хэрэглэдэг ба тэдний гуравны нэг нь цох хорхойнууд, 18 хувь
нь авгалдайнууд, 13 хувь нь царцаа, 14 хувь нь зөгий, хэдгэнэ,
шоргоолж, 13 хувь нь дэвхрэг, гэрэлт цох болдог байна. Шавьжаар хийсэн
хоол Африк, Латин Америк, Зүүн өмнөд Азид ихээхэн дэлгэрчээ. FAO нь хүн
амын өсөлт өнөөгийн хурдаар 2030 он гэхэд долоогоос есөн тэрбум хүртэл
өснө гэж үзэв.