Маргааш “Евгений Онегин” дуурьтай

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Маргааш “Евгений Онегин” дуурьтай

Дуурь, бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Өнөөдөр театрын үе үеийн уран бүтээлчдийн оролцсон “Улаан хивсний ёслол” болж, “Уран бүтээлийн түүхэн зураг” гэрэл зургийн үзэсгэлэн, “Гэгээн оргил өөд” баримтат киноны нээлтийг хийсэн бол маргааш 18.00 П.И.Пайковскийн “Евгенин Онегин” дуурийг толилуулах аж.

Одоогоос 50 жилийн өмнө буюу 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар тус театр нээлтээ хийж байжээ.

50 жилийн ойн тоглолтын хөтөлбөр:


15-нд:
18.00  цагт П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь

16-нд: 18.00 цагт Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балет, Н.Римский-Корсаков “Щехеразада” балет

17-нд: 18.00 цагт Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь

18-нд: 17.00 цагт П.И.Чайковскийн “Хунт нуур” балет

19-нд:
17.00 цагт ДБЭТ-ын 50 жилийн ойн Гала концерт тоглоно.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж