


Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Г.Отгонцэцэг саяхан болж өнгөрсөн “Улаанбаатарын загварын долоо хоног” шоуг үзэхээр ирэхдээ бөгжин оосортой жижиг гар цүнхээр гоёсон байв. Энэ цүнхэндээ жүжигчин Г.Отгонцэцэг их л сэтгэл хангалуун байгаа бололтой дуучин Ө.Уянга, С.Наранд сонирхуулж, гайхуулаад авсан. Дуучин Ө.Уянга, С.Наран хоёр ч цүнхийг нь их сонжиж байгаа бололтой харагдсан. Тэгвэл жүжигчин бүсгүйн энэ жижиг гоёлын цүнхээр Холливудын цуутай бүсгүйчүүдийн нэр Kim Kardashian ч гэсэн гоёх дуртай байна. Тэрбээр NBA-гийн 206 см өндөр Krisc Humphreys-тай болзоонд явахдаа энэхүү цүнхээ барьжээ. Түүний энэ цүнх нь нэр дизайнер Alexander McQueen-ий 2010 оны шинэ загварын гарц цүнх юм. Энэ цүнхийг www.redcarpet-fashionawards.com сайтад бичсэнээр $1,824 ам.долларын үнэтэй гэжээ.
Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.