“Нээлттэй хаалганы өдөр” болж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

“Нээлттэй хаалганы өдөр” болж байна

Баян-Өлгий аймгийн музейд Тагнуулын байгууллагын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Нээлттэй хаалганы өдрөөр тагнуулын байгууллагаас гадаад, сөрөх тагнуулын чиглэлээр явуулж байсан түүхэн томоохон тусгай ажиллагаа, алдартай тагнуулчдын түүхэн замналын талаар үзэсгэлэн, танилцуулах арга хэмжээ болж байна. Түүнчлэн нээлттэй хаалганы өдрөөр тус аймгийн иргэдээс тусгай үүрэг гүйцэтгэж байсан болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн талаар архивын мэдээллээр шуурхай үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ. 

“Нээлттэй хаалганы өдөр”-ийн хүрээнд 2013.05.06-15-ны өдрүүдэд 21.30 цагаас “Дербес” телевизээр тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон сонирхууштай тусгай нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байгаа ажээ.

Эх сурвалж: www.bayan-olgii.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж